Онлайнд

Манайд 24 зочид онлайн

ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Зөвлөгөө

You must have the Adobe Flash Player installed to view this player.

Календарь

January 2018
SMTWTFS
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Зөвлөгөө

You must have the Adobe Flash Player installed to view this player.

Эмийн хэрэглээ

You must have the Adobe Flash Player installed to view this player.
Бидний тухай
Увс аймгийн Эрүүл мэндийн газрын товч танилцуулга PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2011 оны 8-р сарын 08, Даваа гариг, 09:25

Түүхэн замналаас:

1930 онд хуралдсан улсын 6-р их хурлаас Улаангомд европ ёсны эмнэлэг байгуулахаар шийдвэрлэсний дагуу 1931 оны хавар орос докторын

газар 4 ортой, 3 орон тоотой байгуулагдсан байна.

1932-1947 онд Зөвлөлтийн их эмч В.И. Власов, Ф.И. Торгашин, бага эмч Э.Батаа, Гоош нар хамтран ажиллаж, Лийжин дуганы модон

материалыг ашиглан больниц, амбулатори, аптек , агуулахын барилга бариулан орчинд нь олон зуун мод, бут тарьж ургуулан тохижуулж

байжээ.

1937 онд сестрагийн 45 хоногийн курс хичээллүүлэн сум бүрээс нэг хүн нийт 15 хүнийг сургаж мэргэшүүлэн ажиллуулж орон нутгийн хүн ардад анхны европ ёсны эмнэлгийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын СнЗ-ийн 1938 оны 26-р тогтоолоор аймгийн яаманд Эрүүлийг хамгаалах хэлтэс байгуулагдаж, 1960 оны 170/111 дүгээр тогтоолоор Эрүүлийг хамгаалах газар болж өргөжжээ.

ЭМНХ-ын сайдын 1997 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/287 тоот тушаалаар аймгийн Эрүүлийг хамгаалах газар Нэгдсэн эмнэлгийг нэгтгэн

Аймгийн Нийгмийн Эрүүл мэндийн төв болгон өөрчилж 2 жил дээрх зохион байгуулалтаар ажиллаад 1999 оны 07-р сарын А/187 тоот

тушаалаар Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг гэсэн 2 байгууллага болгож ЭМС-ын 2005 оны 102 тоот тушаал, Аймгийн засаг даргын мөн

оны 173 тоот захирамжаар орон тоо бүтцийг батлан ажиллуулж байна.

1938-1945 онд сумуудад бага эмчийн, 1950-1957 онд их эмчийн салбар байгуулагдан хөдөө орон нутгийн ард түмэнд эмнэлгийн анхан шатны

тусламж үйлчилгээг үзүүлэх болсон. 1957 оноос арьс өнгөний, 1959 оноос сүрьеэгийн, 1961 оноос хүүхдийн больниц бие даан үйл

ажиллагаагаа эхэлсэн ба 1971 оноос Аймгийн Нэгдсэн эмнэлэг гэж нэрлэгдэх болжээ.

Увс аймгийн Эрүүл мэндийн байгууллага нь Эрүүл мэндийн газар  1,  Нэгдсэн эмнэлэг  1, БГХӨСТөв 1,  сум дундын эмнэлэг 3,  сумын эмнэлэг

15, багийн их эмчийн салбар 2, бага эмчийн салбар 1, өрхийн эмнэлэг 4, ор бүхий хувийн эмнэлэг 2,  үүдэн хувийн эмнэлэг 8, цэргийн

эмнэлэг 2, эм ханган нийлүүлэх байгууллага 3, хувийн эмийн сан 6, эмийн сангийн салбар 6, сумын эмийн эргэлтийн сан 18, хувийн

лаборатори 2, нийт 75 нэгж байгууллагад 7 удирдах ажилтан, 133 их эмч, эм зүйч, 33 эх баригч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан 11, 122

бага эмч, 244 сувилагч,    33   эм найруулагч, 25 лаборант, 370 бусад ажиллагсадтай  нийт 978 орон тоотойгоор  үйлчлэх хүрээний 84

багийн 19732 өрхийн 77.7 мянган хүн амд НЭМ-ийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй чанартай үзүүлж ирсэн.

Манай хамт олны дотроос хөдөлмөрийн баатар 1, төрийн соёрхолт 1, гавъяат эмч 4, хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт 6, алтан

гадас одонт 14, хөдөлмөрийн хүндэт медальтан 21, АУ-ы доктор 1,   мэргэжлийн зөвлөх зэрэгтэй их эмч 1, тэргүүлэх зэрэгтэй их эмч 13, эм

зүйч 1, эх баригч 1, сувилагч 13, ахлах зэрэгтэй их эмч 21, эм зүйч 3, эх баригч 3,   бага эмч 4, сувилагч 25  ажиллаж байгаа нь бидний

бахархал юм. Увс аймгийн эрүүл мэндийн газар нь 2003 оны ажлаараа улсад тэргүүн байр, 2004 оны ажлаараа 2-р байр, Аймгийн 19

агентлагаас 2002 оны ажлаараа 2-р байр, 2003, 2008 оны ажлаараа 1-р байр эзэлж “Өргөмжлөл”, “Диплом” мөнгөн шагналаар шагнуулж,

2007 онд алслагдсан багийн иргэдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг  газар дээр нь үзүүлдэг “Нүүдлийн тусламж

үйлчилгээ” нь Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүн туршлагаар шалгарч ЭМЯ-ны “Талархал” –аар шагнагдаж байсан.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 8-р сарын 09, Мягмар гариг, 02:28
 


Цахим хуудсанд холбогдох



ШИНЭ МЭДЭЭЛЭЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДОВТОЛГОО

Улс орон даяар "Эрүүл мэндийн довтолгоо" арга хэмжээ явагдаж, иргэн бүрт эрүүл урт наслахын тулд ЗААВАЛ ХЭВШҮҮЛЭХ 21 ДАДАЛЫГ сурталчилаж байгаа билээ. Эрүүл мэндийн довтолгооны тайлан мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцан уу?

САНАЛ АСУУЛГА

Та манай цахим хуудаснаас ямар мэдээлэл авахыг хүсэж байна вэ?
 

ХОЛБООС

ТООЛУУР

216534
ӨнөөдөрӨнөөдөр93
ӨчигдөрӨчигдөр192
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт549
Энэ сардЭнэ сард2491
БүгдБүгд216534