Онлайнд

Манайд 11 зочид онлайн

ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Зөвлөгөө

You must have the Adobe Flash Player installed to view this player.

Календарь

September 2018
SMTWTFS
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Зөвлөгөө

You must have the Adobe Flash Player installed to view this player.

Эмийн хэрэглээ

You must have the Adobe Flash Player installed to view this player.
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт үнэлгээг аймгийн эрүүл мэндийн салбар байгууллагуудад хийлээ. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2018 оны 7-р сарын 05, Пүрэв гариг, 16:15

ЭМГ-ын ажлын хэсэг аймгийн ОБГазартаа хамтран Эрүүл мэндийн сайдын 2018 оны 04 тоот “Осол гэмтлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгаврын хэрэгжилт, ЭМГ-ын даргын 429 тоотоор Осол гэмтэл, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор 2 үе шаттайгаар зохион байгуулах ажлын нэгдсэн удирдамжийг танилцуулах зорилгоор харьяа эрүүл мэндийн 13 байгууллагуудад дэмжлэгт хяналт хийв.

Энэ ажлын хүрээнд
1. Эрүүл мэндийн салбар байгууллагуудын  барилга, цахилгаан хангамжийн стандарт гадна, дотно орчин иргэдийн эрүүл мэндэд ээлтэй байдал галын аюулгүй байдлын өнөөгийн байдалд үнэлгээ хийхэд 10 гаруй зөрчил дутагдал илэрсэн.
2. Эрүүл мэндийн байгууллагуудын гадна орчинд үнэлгээ хийхэд эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчилгээ авах иргэдийн машин тавих, орж гарах хаалга стандарт шаардлага хангахгүй байгаа байгууллага-4
3. Эрүүл мэндийн байгууллагууд баяр, ёслол онцгой байдлын үеийн бэлэн байдал хариу арга хэмжээний төлөвлөгөөг нягтлан зарим зүйлийг нэмж байршуулах бэлэн болгох чиглэл өглөө.
4. Харьяа байгууллага бүрт зуны хэт халалт, үер, осол гэмтэл, гэдэсний халдварт өвчин зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн сургалт сурталчилгааны бэлтгэсэн эх материалыг байгууллага бүрт цаасаар болон цахимаар 28 байгууллагуудад  хувилан хүргүүлэв.
5. Баяр наадмыг иргэн бүр эрүүл мэндийн эрсдэлгүй тэмдэглэн өнгөрүүлэх талаар цуврал зөвлөмж, шторк, зурагт самбар ,боршур гарган олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж үр дүнг тооцон ажиллах зөвлөмж өгөв.

Хяналт үнэлгээнд хамрагдсан Эрүүл мэндийн байгууллагуудад үйлчлүүлэгч  нарыг эрүүл мэндийн талаас эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах, эмч ажилчдыг болзошгүй эрсдэлд өртөхөөс  сэргийлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулан 9 сарын 03 ны өдрийг хүртэл Осол гэмтлийн тохиолдол болон болзошгүй ослын эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх нэн ялангуяа бага насны хүүхдүүдийн дундах осол гэмтлийг гаргуулахгүй байх урьд оны түвшингээс бууруулах чиглэлээр ЭМГ-ын даргын албан даалгаврыг  харьяа бүх шатны эрүүл мэндийн байгууллага бүр хэрэгжүүлэн ажиллах  талаар заавар зөвлөмж өгч ажиллаж хяналт үнэлгээний явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар нэгдсэн илтгэх хуудсыг харьяа байгууллага бүрт хүргүүлэхээр боллоо.

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 7-р сарын 05, Пүрэв гариг, 16:40
 

Цахим хуудсанд холбогдох



ШИНЭ МЭДЭЭЛЭЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДОВТОЛГОО

Улс орон даяар "Эрүүл мэндийн довтолгоо" арга хэмжээ явагдаж, иргэн бүрт эрүүл урт наслахын тулд ЗААВАЛ ХЭВШҮҮЛЭХ 21 ДАДАЛЫГ сурталчилаж байгаа билээ. Эрүүл мэндийн довтолгооны тайлан мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцан уу?

САНАЛ АСУУЛГА

Та манай цахим хуудаснаас ямар мэдээлэл авахыг хүсэж байна вэ?
 

ХОЛБООС

ТООЛУУР

253876
ӨнөөдөрӨнөөдөр149
ӨчигдөрӨчигдөр0
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт357
Энэ сардЭнэ сард882
БүгдБүгд253876